Хятадын анхны сансрын нисгэгч эмэгтэй бямба гаригт “Шэньчжоу-9” жолоодлоготой сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд ниснэ. Энэ тухай баасан гаригт Синьхуа агентлаг уламжлав. БНХАУ-ын сансрын түүхэнд 33 настай Лю Ян анхны эмэгтэй нисгэгч болох юм. Хөлгийг бямба гаригт Бээжингийн цагаар 18:37 нисгэх юм. Нислэгийн зорилго хятадын тойрог замын станцын ирээдүйн үлгэр болох сансрын “Тяньгун-1” модультай ойртох, залгалдах болон салах технологуудыг хэвшүүлэхэд оршино. Лю Яныг хоёр эрэгтэй сансрын нисгэгч дагалдах юм. Ингэснээрээ Лю Ян нь сансарт нисгэгчдээ илгээсэн ЗСБНХУ болон АНУ-ын дараа орох дэлхийн гуравдахь орны эмэгтэй сансрын нисгэгч болно.