АНУ-ын ба НАТО-гийн цэргийг 2014 онд Афганистанаас гаргаснаас хойш америкийн цэргийн техникийг Төв Азийн орнуудад үлдээж мэднэ. Тэгснээрээ Москвагаас гадуур Вашингтон ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг оролдож байна гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонинд бичжээ. Пентагон 2014 оноос хойш Афганистанд аюулгүй байдлыг хангахад тусласан олон улсын хүчний цэргийн техник, тоног төхөөрөмжийг Кыргызстан, Тажикистан, Узбекистан улсуудад улдээх асуудлыг эргэцүүлэн бодож байна. Цэргийн техникийн нэг хэсгийг буцалтгүй олгож, өөр хэсгий нь хариуцлагатай хадгалах болзлоор шилжүүлнэ гэж Төв Азийн орнуудын цэргийн бүлгийнхний эх сурвалжаас сонинд мэдээлсэн байна. Орос улс Пентагоны цэргийн техникийг Төв Азийн улсуудад ийнхүү шилжүүлэхийг хүлцэхгүй. Энэ нь Москвагийн ба Төв Азийн түншүүдийн тохиролцоо ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд байгуулсан хэлэлцээрүүдэд харшлаж байна. Гэвч Орос улсыг үл тоомсорлон америкийн цэргийн техникийг авахаар тохиролцох бүрэн эрхтэй байна гэж Хамтын аюлгүй байдлын гэрээний байгууллагын гишүүд мэдэгдэж болзошгүй гэж оросын дирломат бүлгийнхний төлөөлөгч «Коммерсант» сонинд мэдэгджээ.