Дэлхийн болон европын хөл бөмбөгийн өнөөгийн аврага испанийн шигшээ баг бүлгийн 2 дахь шатны тэмцээнд ирландын хөл бөмбөгчдийг 4:0 харьцаатай хожив. Тэмцээн өчигдөр орой польшийн Гданьск хотноо боллоо. Үүний өмнө Итали, Хорватын шигшээ багууд Познаньд тоглож хайнцсан байна. Пүрэв гаригийн тэмцээнүүдийн үр дүнгээр Хорват, Испанийн багууд тус тус 4 оноотой боллоо.Хоёр оноотой италийн хөл бөмбөгчид бүлэгтээ гуравт, ирландийн шигшээ баг дөрөвт орсон байна. З дахь шатны тэмцээнд Хорвати Испанитэй, Итали Ирландтай тус тус тоглох юм.