Өчигдөр Вена хотноо Нефтиэ гадаадад нийлүүдэг улсуудын байгууллага ээлжит хуралдаан хийж, хоног дутам 30 сая баррель нефть олборлох хувь хэмжээг өөрчлсэнгүй. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла аль-Бадри хуралдааны үр дүнгээр энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэв.ОПЕК-ын хуралдаан бараг таван цаг үргэлжлэв. Байгууллагын гишүүн орнуудын сайд нар ээлжит уулзалт 12-р сарын 12-нд Вена хотноо хийхээр шийдвэрлэв. Нефтийн үнэ хэтэрхий өсөн нэмэгдвэл яаралтай хуралдаан хийж болзошгүй гэж ОПЕК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 5-р сард байгууллагын гишүүн орнууд хоног дутам 31, 86 сая баррель нефть олборложээ. Өнгөрсөн оны 12-р сард ОПЕК сүүлийн гурван жилд анх удаа хоног дутмын нефтийн олборлолтын хувь хэмжээг өөрчилж, 30 сая баррель хүртэл нэмэгдүүлсэн билээ.