«Лалын ахан дүүс» бүлгийн улс төрийн жигүүр-Эрх чөлөө, шудрага ёс» намаас нэр дэвшсэн Мухаммед Мурси Египетийн ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуульд оролцоно. Санал хураалт бямба, ням гаригт болно. Үүний өмнө хувьсгалт залуучуудын хэдэн хөдөлгөөн өөрийгөө нэр дэвшэгчдийн цэсээс хасаж, Египетийн ерөнхий сайд асан Ахмед Шафик оролцож байгаа сонгуулийг хууль бусын болгохыг Мурсид уриалсан билээ. Дэглэмийн үлдэгдэлтэй цаашид тэмцэнэ гэж Мурси үүний хариуд мэдэгдээд урьдын дэглэмийг буцаахгүйн тулд сонгуульд оролцохыг египетийн сонгогчдод уриалжээ. Өчигдөр Египетийн Үндэсн хуулийн Цэц улс төрийн эрхийн тухай хуульд оруулах гэсэн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын ойрын хамтран зүтгэгчдийг улс төрийн талаар тусгаарлуулах засварыг няцаав. Иймээс Мубарак огцрохын өмнөхөн засгийн газрыг тэргүүлсэн Шафик ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө цаашид тэмцэх эрхтэй болсон.Түүнээс гадна Египетийн Үндсэн хуулийн Цэц парламентын депутатуудын гуравны нэг нь хууль бусаар сонгогдсоныг хүлээв. Одоо лалын хэт даврагч бүлгүүдийн төлөөлөгчид парламентын дийлэнх олонхи суудал эзлэж байна. Парламентыг ойрын үед тарааж болзошгүй. Эдгээр алхам ба энгийн хүмүүсийг саатуулах эрх цэргийнхэнлд олгох тухай шийдвэр египетийн хувьсгалын эсрэг чиглэгдсэн гэж Мурси үзэж байна. Өнөөдөр Египетэд суртал ухуулгыг хориглосон «нам гүм өдөр» зарлав.