АНУ, Өмнөд Солонгос улсууд олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох өдөөн хатгалгаас татгалзахыг БНАСАУ-аас шаардав. Өчигдөр Вашингтонд хийсэн эдгээр хоёр улсын дипломат, батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нарын хуралдааны үр дүнгээр хийсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Пхеньяний өдөөн хатгалга болон цөмийн зэвсэг, баллистик пуужинтай болох гэсэн орлдлого АНУ, Өмнөд Солонгос улсууд ба Зүүн-хойд Ази, дэлхий дахины аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна гэж баримт бичигт өгүүлсэн байна. АНУ «Пхеньяний саяхны өдөөн хатгах ажиллагаантай» холбогдулан Өмнөд Солонгосыг ердийн төдийгүй цөмийн зэвсгээр хамгаалах үүрэгтэй байгаагаа батлав. Түүнээс гадна АНУ,Өмнөд Солонгос улсууд хэлэлцээнийхээ үр дүнгээр кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.