Харбины ээлжит ХХ111 олон улсын худалдаа-эдийн засгийн яармаг хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн захиргааны төвд ажилаа эхэллээ. Харбинд яармагийн ажлын анхны өдөр Оросын бүс нутгуудын хөрөнгө оруулалтын чадавхийг зочдод толилуулах «Оросын бизнесийн өдөр» болно. 2012 онд БНХАУ-д оросын аялал жуулчлалын өдрийг зохион явуулж байгаатай холбогдуулан Оросын аялал жуулчлалын боломж гол сэдэв болсон гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн дэд сайд Максим Травников Харбинд Оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Оросын үзэсгэлэн Москва, Санкт-Петербург, Байгал нуур гэсэн хятадын жуулчдын олноор зорин очдог аялалын замыг сонирхуулж байна.

Түүнчлэн Алтай нуруу, Ижил мөрөн, Амар зэрэг аялал жуулчлалын хэтийн төлөвтэй зам болон Оросын европын хэсэгт «Алтан цагариг» танин мэдэх аялалын замыг танилцуулж байна.Түүнээс гадна 2012 оны 9-р сард болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт ба 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд зориулсан төслүүд түүнчлэн 2014 онд Сочид болох Олимпийн наадмын барилга байгууламжуудын загваруудыг дэлгэн тавьжээ.Оросын үзэсгэлэнгийн ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын субьектуудийн аялал жуулчлалын чадавхийг хятадын аялал жуулчлалын салбарын ажилтнууд ба яармагт оролцогчдын анхааралд толилуулж, оросын аялал жуулчлалын сэдэвт семинарыг зохион байгуулна. Мөн хоёр орны аялал жуулчлалын компаниуд хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна.