Орос улстай тогтоосон харилцаа холбоо нааштай хөгжиж байна гэж Япон улс үзэж, түншлэх харилцаа тогтоох замаар шинэ хуудасыг нээхэд найдаж байна гэж өнөөдөр Японы ГХ-ийн тэргүүн дэд сайд Кэнъитиро Сасаэ Токиод хоёр талын ээлжит яриа хэлцээний үеэр мэдэгдлээ. ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов ОХУ-ыг төлөөлж байна. Кэнъитиро Сасаэгийн хэлснээр харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр орны нийтийн зорилго болсон юм. Орос-японы харилцаа нааштай хөгжиж байна гэсэн Японы ГХ-ийн тэргүүн дэд сайдын саналыг Оросын дипломат ажилтан дэмжив. Түүнчлэн Денисов олон улсын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Япон улстай хамтран хүчин чармайлт гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв. 2007 оноос ийн уулзалт ГХ-ийн тэргүүн дэд сайд нарын хэмжээнд хийж байна. Энэ удаагийн стратегийн яриа хэлэлцээ бүр 10 дахь нь боллоо. Урьдын яриа хэлэлцээ хагас жилийн өмнө Москвад болсон билээ.