Хятадын «Зяолун» гүн усны багаж өнөөдөр ээлжит цуврал туршилтын явцад Марианы хотгор орчимд 6000 км гүнд хүрчээ. Энэ нь Хятад улсын хувьд шинэ аврага амжилт болсон гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Энэ удаагийн цуврал туршилтын үеэр мөн багаж зургаан удаа гүн усанд нэвтрэнэ. «Зяолун» гүн усны багажаа 7000 метр гүнд хүргэхийг хятадын далай судлаачид оролдох юм. Хятад мөн гүн усны багажтай болсноороо багийн жолоодох гүн усны багажийн технологийг эзэмшсэн дэлхийн 5 дахь улс болсон юм . Тус улс энэ талаар АНУ, Франц, Орос, Японы дараа орж байна.