Олон улсын зургийн пленэр Красноярск хязгаарын Шушенское сууринд нээгдэв. Япон, Хятад, Солонгос, Монголын болон Оросын БНБуриад Улс, Хакаси, Якут, Тувагийн 20 зураач бүс нутгийн өмнөд хэсгийн хамгийн үзэсгэлэнт нутагт хоёр долоо хоногийн турш зураг зурна. Энэ үйл явдал Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Красноярскийн олон улсын хөгжмийн наадмын хүрээнд болж байна. Төсөлд нэгдэгсэд байгаль, хөдөөгийн байдал зураж, сибирийн бөглүү нутгийн ахуйн байдалтай танилцана.