Афганистаны арми ба аюулгүй байдлын хүчин 2013 онд улс орныхоо байдлыг бүрэн хяналтдаа авна гэж өнөөдөр Кабулд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай афганистаны асуудлаархи бүс нутгийн бага хурал дээр мэдэгдлээ. Ирэх онд аюулгүй байдлыг хангах асуудлыг олон улсын хүчнээс афганистаны хүчинд шилжүүлэх үйл явц улс даяар дуусана гэдэгт тэрээр и гэж байна. 2014 онд гадаадын цэргийг Афганистанаас бүрэн гаргах боловч дэлхийн хамтын нийгэмлэгээс Афганистанд ямар нэг тусламж үзүүлсээр байх болно гэж тэрээр тэмдэглэв. Дэлхийн 29 улс түүний дотор Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц, Пакистан, Түркийн төлөөлөгчид Кабулд хийсэн уулзалтад оролцов. Түүнээс гадна ЕХ, НҮБ, НАТО-гийн төлөөлөгчид байлцав. Бага хурлаар гол төлөв афганистаны аюулгүй байдлыг хангах асуудлыг тус улсад шилжүүлэх болон үндэсний эвлэрэлийн үйл явц ба терроризм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцсэн юм.