Польшид Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн үйлдсэн ажил явуулга Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нарын утсаар хийсэн ярианы гол сэдэв боллоо. 6-р сарын 12-нд Орос, Польшийн шигшээ багууд тоглохын өмнө варшавын цагдаагийнхан хоёр багийн хөгжөөн дэмжэгчдийн «өргөн хүрээтэй байлдааныг» сэрэмжилж чадсангүй. Тэгэхдээ европын аврага шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байгаа талын этгээдүүд зодоон өдөөв. Оросын ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан оросын хөгжөөн дэмжигчдийн тойрны байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд европын аврага шалгаруулах мэт тэмцээнийг зохион байгуулагчид хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстойг онцлов.

Гэвч оросын хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн тойрны хэнээрхэл намжихгүй байна. Европын хөл бөмбөгийн холбоо Чехийн хөл бөмбөгчидтэй тоглох үеэр багийн хөгжөөн дэмжигчдийн зан үйлээс болж дараачийн ийм тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оросын шигшээ багийн зургаан оноог хасаж мэднэ. Тэр үед хөгжөөн дэмжигчид шатах бамбарыг хөл бөмбөгийн талбайд хаяв. Түүнээс гадна Европын хөл бөмбөгийн холбооны Хяналт, сахилгын хорооноос Оросын хөл бөмбөгийн холбоонд 120 мянган евро торгууль ногдуулахаар шийдвэрлэв. Оросын хөл бөмбөгийн хороо шийдвэрийг бичмэл хэлбэрээр авсанаас хойш гурван өдрийн дотор давж заалдах эрхтэй байна.

Хөгжөөн дэмжигчдийн бузар булай үйлийг шийтгэх хэрэгтэй. Гэвч энэ удаа хэт хатуу арга хэмжээ авсан гэж хөл бөмбөгийн шинжээч Андрей Малосолов хэлээд «Эдүгээ Оросын хөл бөмбөгийн холбооны хуульчид энэ хэрэг явдлыг авч үзэж байна. Жишээ нь Европын хөл бөмбөгийн холбооны нэгэн зэмлэлд хөгжөөн дэмжигчид Сталинград гэж бичсэн туг болон хаант Орос улсын хар-шар-цагаан далбааг мандуулсантай холбоотой. Эдгээр туг, далбаа бол хэт даврагч узлийн билэгдэл хэмээн холбооны төлөөлөгчид үзжээ.

Хаант улсын далбааны талаар ямар нэг үг яриа өдөөж болох байхад Сталинград бол ЗХУ гаралтай хүн болгоны хувьд ариун нандин газар юм. Шатах бамбар хаясан тул торгох хэрэгтэй. Манай хөгжөөн дэмжигчид шатах хэрэгсэл хаяхаа больвол зохино. Европын хөл бөмбөгийн холбооны баримт бичгүүдэд дурдагдсан Вроцлав хотноо ёс журам сахиулагчидтай зодолдсоны тухайд гэвэл мэргэжилтнүүд шалтгааныг илрүүлэх ёстой. Орон нутгийн хөл бөмбөгийн клубыг дэмжиж буй польшийн ёс журам сахиулагчид зодоог өдөөсэн» гэв.

Оросын талаас 2016 оны европын аврага шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оросын шигшээ багийн 6 оноог хасах шийдвэрийг давж заалдана гэж Оросын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сергей Фурсенко мэдэгдлээ. Хэт хатуу шийтгэлийг зөөлрүүлнэ гэдэгт тэрээр найдаж байна.

Гэвч оросын тал Варшавад болсон хэрэг явдалд өгсөн эрх зүйн үнэлгээ аваагүй байна. Орос Польшийн шигшээ багууд тоглох өдөр польшийн аюулгүй байдлын алба, хотын засаг захиргаа, Европын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид зодоон өдөөсэн танхай этгээдүүдийн эсрэг биш байдал ийнхүү дамжрахад бэлэн байгаагүй энгийн хөгжөөн дэмжигчдийн талаар хүч хэрэглэхээс сэрэмжилж чадсангүй.

Одоогоор Европын хөл бөмбөгийн холбоо Варшавад гарсан будлианы талаар ээлжит мэдэгдэл хийж, оросын хөгжөөн дэмжигчид 6-р сарын 12-нд Варшавад хөл бөмбөгийн тэмцээний үеэр зүй бусын ажиллагаа явуулсан хэмээн үзэж, Оросын хөл бөмбөгийн холбоонд зэмлэл ахин тулгав. Оросын хөгжөөн дэмжигчид шатах хэрэгсэл хөл бөмбөгийн талбайд хаяж, уриа нь зохисгүй агуулгатай байсан гэж үзжээ.