Афганистанд ШХАБ-ын ажиглагчийн статус олгосон явдал нь Москва, Кабулд терроризм болон наркоүйлдвэрлэлийн эсрэг нягт хамтран ажиллах боломж олгож байна. Энэ тухай ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзантай Кабулд уулзахдаа мэдэгдэв. Дипломатын хэлсэнээр, афганистаны ерөнхийлгөч Төв Азийн манай хөрш орнуудад болон тэдгээрийг дамжин Орос улсад заналхийлж буй нилээд хэдэн аюул байгаа гэдгийг бүрэн ойлгож байна. Яриа хэлэлцээрийн үеэр талууд Афганистан, ОХУ сонирхолд терроризм болон мансуураалх бодисийн эсрэг тэмцэлд “харилцан нягт ажиллахаар” тохиролцов гэж Лавров хэллээ.

Афганистаны асуудлаар өнөөдөр Кабулд болсон бүс нутгийн бага хурлын ажлыг Лавров “амжилттай” болсон гэж дүгнэв. Бага хурлын дүнд батласан Тунхаглалд төрөл бүрийн салбаруудад итгэлцэл болон хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээг өрнүүлэх ажлын долоон бүлгийг байгуулах тухай шийдвэрийг гаргалаа. Эдгээр салбарууд нь терроризм, мансууруулах бодисийг үйлдвэрлэх болон борлуулах, байгалийн сүйрлийг болоод тэдгээрийн үр дагаврыг даван туулахад болон эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн зэрэг салбаруудыг багтааж буй юм. Тунхаглалд заахдаа, эдгээр ажлын механизмууд нь бүс нутгийн болон ШХАБ, ОУАБХ болон бусад байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллах болон гэжээ.