”Цусаа өгч байгаа донор бүр – баатар юм”. Эгнэ жил ийм уриан дор Дэлхийн донорын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг 2005 оны 5 –р сард Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 58 дахь чуулганаас 6- р сарын 14 нд тэмдэглэж байхаар тогтжээ.

Энэ өдрийг сонгосон нь санаандгүй зүйл биш юм. 1930 оны яг энэ өдөр хүний цусны бүлгийг анх тогтоосон австрийн иргэн Нобелийн шагналт Карл Ландштейнер мэндэлжээ. Энэ явдал нь хүнд цусыг шилжүүлж хийснээр олон өвчинг эмчилж болохыг харуулсан юм. Статистикийн тоо баримтын өгүүлж байгаагаар, дэлхий дахинд секунд тутамд энэ үйлчилгээ нь шаардагддаг байна. Түлэгдэлт, гэмтэл болон мэс заслйн ажиллагаа явуулахад болон төрөлтийн хүндрэл болон бусад өвчнүүдийг эмчлэхэд цус шаардлагатай юм. Манай гаригийн гурван хүний нэгд амьдралынх нь туршид нэг удаа донорын цус шаардлагатай болдог гэж цусны эрдэм шинжилгээний төвийн дэд захирал Михаил Алексанян тэмдэглээд

«Хэрвээ донорууд юм уу, цусны бүлэглэл гэж байдаггүй байсан бол ихэнхи өвчнийг эмчлэх боломжгүй юм. Тиймээс дэлхийн аль ч өнцөгт доноргүй анагаах ухаан гэж байдаггүй юм. Бид хүмүүст энэ нь хоргүй бөгөөд хүмүүнлэгийн арга хэмжээ, үүнийг хүмүүс олйгох ёстой, энэ нь иргэний үүрэг гэдгийг тайлбарлаж байдаг юм» гэлээ.

Өнгөрсөн зууны 40-өөд оноос дэлхий дахинд донорын үйлс нь төрийн системийн хувьд хөгжиж эхэлсэн. ЗСБНХУ-ын үед цусны илүү хүчтэй алба байсан. Дэлхийн II дайны үед таван сая донор бүртгэгдсэн бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар 7 сая хүний амийг аварсан аж. Тэр үед “Хүндэт донор” тусгай тэмдэг бий болгож олон удаа цусаа өгсөн хүмүүсийг шагнадаг байв. ЗСБНХУ бутарсаны дараа систем нь гүн хямралд орсон. 90-ээд оны үед донорын цусны нийт хэмжээ харьцангүй багассан аж. Гэхдээ 2008 онд Холбооны Цусны албыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталснаас хойш байдал сайжирсан юм гэж “Амьдрал бэлэглъе” сангийн дэд тэргүүн Мария Яблонцева тэмдэглээд

«Одоо бид гадаа гудамж, талбайд зурагт хуудаснууд болон телевизийн сурвалжлага нэвтрүүлгүүдээр болон сонин сэтгүүлээс донор хүний амийг аварч байгааг бодитоор харж байна. Хүмүүс үүнийг уншиж, үзэж байна, залуус үүнийг хараад станцад цусаа өгцгөөж байна. Нэг-хоёр удаа өгөөд, дараа нь байнга өгч байна» гэлээ.

Өнөөдөр дэлхийд жинхэн цусыг хиймэл цусаар солих асуудал хурцаар тавигдаж буй юм. Германы эм зүйчид үхрийн цуснаас хиймэл гемоглобин боловсруулаад байна. Японд уургийн нэгдлүүдийн үндсэн дээр цус гаргаж аваад байна. Орос улсад органик эд эсийг органик бус бодисуудаас рентгений замаар гаргаж авч чадлаа.Гэхээд эдгээр цус орлуулагчид нь агаар тээх чадвартайгаас бусад жинхэн цусны үйл ажиллагааг хийж чадахгуй юм. Тиймээс донорын цуснаас хүн төрөлхтөн хараахан ангижирч чадахгүй нь.

“Донор ” гэдэг үг нь латин хэлний “donare “ буюу бэлэглэх гэдэг үгнээс гаралтай. Өөрийн цусаа өгч байгаа тэдгээр хүмүүс бусад хүмүүст ертөнцид хамгийн үнэтэй - амьдралыг бэлэглэдэг юм.