Японы хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн уламжласнаар Хятад улсаас баллистик пуужин тээвэрлэх, хөөргөх хүнд төхөөргийг БНАСАУ-д нийлүүлжээ. Бээжингийн албан ёсны бүлгийнхэн мөн панзлалд оролцсоноо үгүйсгэж байна.

Өчигдөр японы тэргүүлэх бүх телевизийн сувгаар нэвтрүүлж, мэдэллийн агентлагуудаас уламжласан мэдээ шинэ биш юм. Үйл явдал бараг нэг жилийн өмнө болсон билээ. 2011 оны 8-р сард Шанхайгаас умард солонгосын Нампхо боомт руу баллистик пуужин тээвэрлэх өөрөө явагч дөрвөн төхөөргийг явуулжээ. Тээвэрлэсэн хөлөг онгоц Камбожийн далбаатай  бүртгэгдсэн билээ.

Эхлээд сансрын тагнуулын хэрэгсэл пуужин тээвэрлэгч бүхий хөлөг онгоцны хөдөлгөөнийг илрүүлэн тогтоов. Дараа нь газар дээр японы тагнуул аз дайрав. 10-р сард японы Осака боомтод өөр нэг камбожийн хөлөг онгоцонд нэгжлэг хийж, экспортын баримт бичгүүдийг илрүүлжээ. Эдгээр баримт бичиг 8-р сард БНАСАУ руу явуулсан пуужин тээвэрлэгчийн үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн талаар мэдээ баримт агуулагдсан байна. Азаар японы тал хянан шалгах ажиллагааг хэдэн сар санаатайгаар хүлээсэн байна.

Токио тэр үед авсан мэдээ баримтуудыг Вашингтон, Сөүл хоёрт дамжуулав. Харин эдгээр гурван улс ямар учраас Бээжин, Пхеньяний хоорондын панзлалын талаар ийм удаан үг дуугүй байсан нь сонин шуу. Солонгосын хойгийн байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа Бээжинтэй муудалцахгүйн тулд үг дуугүй байсан бололтой гэж японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглав.

Одоо нууцыг тайлахаар шийдсэн шиг байна. Энэ удаа Токио биш Вашингтон л шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэв. 4-р сарын 15-нд Хятадаас нийлүүлсэн пуужин тээвэрлэгчдийг Пхеньянд Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор парадын үеэр үзүүлэв. Тэгээд японы хэвлэлд мэдээлснээр АНУ-аас энэ асуудлыг тодруулах хүсэлт Бээжинд тавьжээ.

НҮБ-ын хоригийн хороо энэ мэдээллийг шалгаж мэднэ гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер мэдэгдсэн юм. Үүний хамт БНХАУ-ын засгийн газраас Умард Солонгост зэвсэг нийлүүлэхийг хориглосон дэглэмийг даган мөрдөж байгаа нь эргэлзээ төрүүлэхгүй байна гэж америкийн албаны хүмүүс мэдэгджээ.

Ямар нэг өөрөө явагч тээвэрлэгчийг нийлүүлсэн нь Пхеньян буюу нийлүүлэгч талаас олон улсын үүргийг зөрчсэн хэрэг биш гэж оросын шинжээчид үзэж байна. Эдгээр төхөөргээс баллистик пуужинг хөөргөсний дараа л энэ тухай өгүүлж болно гэж ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дээгүүр тушаалтай офицер асан Геннадий Евстафьев «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

«Энэ нь маргаантай асуудал юм. Америк-японы талаас эл асуудлаар хэнээрхэл дэгдээнэ. Хууль зүйн үүднээс эдгээр пуужин тээвэрлэгчийг хэрэглээгүй үед солонгосын талаас тохиролцоог зөрчсэн хэмээн үзэж болохгүй. Харин тус улс сансрын пуужин гэгчийг хөөргөснөөрөө зөвшин тохиролцсон зүйлийг зөрчсэн юм.Энэ нь Умард Солонгосоос тогтоон барих чадавхиа бий болгож байгаагийн дохио болсон» гэв.

Гэвч Бээжин, Пхеньян хоёр мөн панзлал байгуулсан тухай лавтай мэдээ баримт одоогоор алга. Японы ГХЯ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг батлах буюу няцаахаас татгалзав Пхеньянд ийм тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй гэж БНХАУ-ын ГХЯ онцлоод японы хэвлэлийн нийтлэлийг няцаажээ. Харин Вашингтон энэ үйл явдлыг тайлбарлаж тодруулаагүй байна.

«Хятадын байгууллагуудаас БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусласан» тухай мэдээлэл АНУ-ын засаг захиргааг түгшүүлснийг БНХАУ-ын засгийн газарт илэрхийлсэн гэж өчигдөр Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн боловч тагнуулын сувгаар авсан мэдээлийг тайбарлахаас татгалзав. Өнгөрсөн зун эхлэсэн үйл явдал төгсөөгүй байна.

АНУ-аас Бээжин, Пхеньян хоёрт шахалт үзүүлэхэд түүнийг ашиглаж мэднэ. Бээжин умард солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад үнэхээр их үүрэг гүйцэтгэж байна шуу. Пуужин-цөмийн чадавхиа бэхжүүлэх замаар л гаднын аюулаас өөрийгөө хамгаалж, Ирак буюу Ливийн мэт байдалд орохоос сэрэмжилж болохыг Пхеньян ойлгосон байх.