Оросын Рособоронэкспорт компаниэс нэмэлт «Ми-17» 12 нисдэг тэрэг афганистаны армид худалдан авахаар шийдвэрлэсэн гэж Пентагон АНУ-ын конгресст мэдээлсэн тухай өчигдөр Барак Обамагийн засаг захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд мдээлэв.

Гэвч АНУ-ын сенат Орос улсаас сирийн засгийн газарт зэвсэг нийлүүлж байгааг зааж, хэлэлцээрийг тасалдуулахыг оролдож байна. Хэдэн сенатч америкийн нисдэг тэргийг афганистаны армид нийлүүлэхийг санал болгожээ.Энэ нь бузар булай өрсөлдөөн юм уу эсвэл Сирийн асуудлаар зарчимт байр суурь баримтлаж байгаа Москвад шахалт үзүүлэх гэсэн оролдлого юм уу?

Ми-17 нисдэг тэргүүдийг афганистаны армид нийлүүлэх тухай ОХУ АНУ-ын хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн оны 5-р сард байгуулсан билээ. Америкийн цэргийн командлал чухамхуу оросын нисдэг тэргүүдийг худалдан авахыг шаардав. Эдгээр нисдэг тэрэг найдвартай ажиллагаатай болон афганчууд оросын нисдэг тэргийг сайн мэддэг болохоор ашиглаж чадах учраас ийм шийдвэр гаргажээ.

АНУ Афганистаны хоорондын цэргийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэлэлцээр байгуулах нь бүр эхнээсээ амаргүй хэрэг болсон. Түүнд гарын үсэг зурахын өмнө хэсэг сенатч БХ-ын сайд Леон Панеттаас Орос улс цэрэг-техникийн салбарт Сири улстай хамтран ажиллаж байгаа учраас хэлэлцээрийг хянан үзэхийг шаардав. Ингээд байдал давтагдаж байна. Парламентын гишүүд БХ-ын сайдад хандан Москватай байгуулсан хэлэлцээрийг таслан зогсоохыг шаарджээ. Учир нь Дамаскын дэглэмийг дэмжиж байгаа этгээд Пентагонтэй харилцагчдын дотор байх ёсгүй гэж тэд тайлбарлав.

Сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахыг оролдож байгаа Орос улсад нөлөө үзүүлэхийг ахин оролдож байна гэж шинжээч Андрей Фролов хэлээд «Энэ нь улс төрийн учир шалтгаантай байгаа нь тод зүйл. Одоо Сирийн тойронд улс төрийн тэмцэл хурцдав. Орос улсаас эл асуудлаар зарчимт байр суурь баримталж байна. Орос ийм чиг бодлогоо урагш ахиулж чадсан учир Сирид ливийн хувилбар гэгчийг давтаагүй байна. Иймээс одоо Оросын байр суурийг ямар нэг аргаар зөөлрүүлэхийг оролдож байна» гэв.

Саяхан Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон оросын зэвсгийг Сирид нийлүүлж байгаа асуудлыг хөндөв. Харин Орос улсаас сирийн ард түмэнтэй байлдаан дайтах биш үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахаар хэрэглэх зенит-пуужингийн цогцолбор, сөнөөгч нисэх онгоц, хөлөг онгоцны систем зэрэг зэвсэг нийлүүлж байна. Саяхан Тегеранд Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, үүнийг бас дахин дурдав. Орос улсаас жагсагчдын эсрэг хэрэглэж мэдэх зэвсгийг Сирид нийлүүлэх байна.

Харин АНУ-аас ийм тусгай хэрэгслийг бүс нутагт үргэлж нийлүүлж байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Оросын ГХЯ-ны тэргүүний дурдсан зүйл бол Орос улстай байгуулсан хэлэлцээрийг таслан зогсоохыг санаачлагчдын сулхан тал юм. АНУ л дэлхийн зэвсгийн зах зээлийн бараг тэн хагасыг хяналтдаа авсан юм. Хамгийн гол нь Пентагон оросын нисдэг тэргүүдийг Афганистанд нийлүүлэхийг сонирхож байна. Хэлэлцэрийг хүчингүй болговол Афганистан 2014 онд АНУ-ын цэргийг гаргаснаас хойш аюулгүй байдлаа өөрөө хангахад чиглэгдсэн америкийн засаг захиргааны хүчин чармайлтыг бусниулж мэднэ.