Террорын эсрэг ШХАБ-ын «Энхийн ажиллагаа-2012» хамтын сургууль өнөөдөр Тажикистанд дууслаа. Энэ сургууль террорыг эсэргүүцэх хүрээнд ШХАБ-ын орнуудын харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэх замаар хийсэн чухал алхам болсон гэж ОХУ-ын БХ-ын дэд сайд армийн генерал Дмитрий Булгаков сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Булгаковын хэлснээр идэвхтэй хэсэг нь өнөөдөр Тажикистаны Согдийн мужийн «Чорух-Дайрон» буудлагын талбайд болж дууссан террорын эсрэг хамтын сургуулийн зорилго «уулархаг нутагт цэргийн ажиллагаа хамтран явуулах замаар хямралыг зохицуулах нэгдмэл арга барилыг боловсруулахад оршсон». «ШХАБ-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчин өргөн боломжтой байгаад бид практик хэрэг дээр үнэмшиж чадсан» гэж Булгаков тэмдэглэв. «Хожим хамтын өөр ажиллагаа явуулна. Тэгснээр Төв Азийн бүс нутагт энх амгалан тогтвортой байдлыг хангах найдвартай баталгаа бий болж байна» гэж генерал хэллээ.

Террорын эсрэг «Энхийн ажиллагаа-2012» сургууль 6-р сарын 8-нд Тажикистанд эхлэв. Казахстан. Хятад, Кыргызстан, Орос, Тажикистан улсуудын 2000 гаруй цэргийн албан хаагч, 500 гаруй нэгж байлдааны техник, нисэх хүчин сургуулийн идэвхтэй хэсэгт оролцов.