Credit Suisse Group AG, Deutsche Bank AG хоёрын эдийн засагчид экспорт суларч, БНХАУ-д оруулах хөрөнгө багассан учир тус улсын энэ оны ДНБ-ний өсөлтэд өгсөн үнэлгээгээ доошлуулав. Credit Suisse өсөлт 8 хувь болно гэж урьд үзснээ 7,7 хувь хүртэл, Deutche Bank 8,2 хувиас 7,9 хувь хүртэл доошлуусан тухай Bloomberg мэдээлэв.Энэ онд Хятадын өсөлтийн хурдац энэ онд 1999 оноос хойш хамгийн бага болно. Тухайлбал 2011 онд өсөлт 9,2 хувьд хүрчээ. Хятадын компаниудын ашиг багасаж, өсөлтийг олон жилийн турш сулруулж мэдэх ханш өсөх үзэгдэл мэдрэгдсэн гэж Credit Suisse банкны эдийн засагч Тао Дун үзэж байна. Түүний хэлснээр БНХАУ-ын эрх баригчид банкны үйлчилгээ, эрчим хүчний салбарын монопольт байдлаас татгалзаж, Хятадад хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийнхаа сүр хүчийг сэргээх ёстой.