Афганистанд байгаа Олон улсын  аюулгүй байдлын хүчнийхэн  тус улсад байгаа өөрийн терроризмын эсрэг чармайлтуудынхаа үр ашгийг дээшлүүлэх ёстой. Энэ тухай өнөөдөр Афганистаны асуудлаар Кабулд болж байгаа бүс нутгийн бага хурал дээр ОХУ- ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэхдээ,Олон улсын  аюулгүй байдлын хүчнийхэн мандатынхаа биелэлтийг  НҮБ-ын АЗ-ийн өмнө тайлагнах ёстой гэв. Түүнчлэн, Лавров мэдэгдэлдээ, Олон улсын  аюулгүй байдлын хүчний удирдлагын Орос улсын гаргасан  Афганистаны мансууруулах бодисийн заналхийлэлтэй  Хамтын  аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай /ОДКБ/  хамтран ажиллах саналд  ямарч хариу өгөхгүй байгааг тэмдэглэв. Түүний ярьж  байгаагаар,  энэ нь  НҮБ-ын тавьсан зорилтуудад хүрэх   хамтын ажлын үр ашгийг бууруулж байна.  

Лавров цааш   хэлэхдээ,  энэ бага хурлын  баталсан Афганистаны терроризм болон хар тамхины заналхийллэлийн эсрэг тэмцэх тусгай ажлын бүлэг байгуулагдаж буйг  Москва сайшаан дэмжиж байна гэв.Орос улс Афганистан улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн  бүрэн чадвартай оролцогч болохыг чармайн, олон улсын нэр хүндтэй бүтцүүдийн ажилд тухайлбал, ШХАБ,  оролцож  байгаад талархаж байна. Орос улсын ГХЯ -ны тэргүүн хэлсэн үгэндээ, Москва цаашид  ч Афганистаны сонирхолд нийцүүлэн бүс нутгийн харилцан ажиллагааг хөгжүүлэхдээ бүх талуудад  харилцан ашигтай чиглэлүүдэд   тал бүрийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.  Лавров хэдэхдээ,  Азийн Төв болон өмнөд хэсгүүдийг холбох   эрчим хүчний шугамыг байгуулахад   оросын тал “CASA-1000” төсөлд 500 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаа  төдийгүй  ТАПИ-н  хийн хоолойг барьж байгуулахад оролцоход бэлэн гэлээ. Түүнчлэн  тэр хэлэхдээ, одоогийн байдлаар Орос улсад Афганистаны иргэний болон цэргийн мэргэжилтэнүүд хийгээд   наркополицынхныг  хөтөлбөрүүд нь өргөжиж байна гэв.   Лавров үг хэлэх явцдаа  саяхан  Афганистанд гарсан газар хөдлөлттэй холбогдуулан   Орос улс  эмгэнэл илэрхийлж байна гэлээ.