Өнгөрсөн лхагва гаригийн   мусульман-шиитуудын ариун  өдөр  Иракт гарсан цуврал халдлагын  улмаас 84 хүн амь насаа алджээ. 300 гаруй хүн  шархадсан байна. ХМХ үүдийн  уламжилж байгаагаар, 2011 оны 12- р сард америкийн цэргүүд тус улсаас гарах  үеэс хойш  террористуудын явуулсан  хамгийн их  цус асгарсан  дайралт боллоо. Лхагва гаригт Багдадад арваас доошгүй дэлбэрэлт гарлаа. Халдлагууд нь  Эль-Хилл, нийслэл хотоос өмнө зүгт 100 км зайтай орших засаг захиргааны Бабиль, тус улсын хойд хэсгийн Кикук болон шийтуудын  ариун хот  Керблд  болжээ. Энэ өдрүүдэд Иракийн хамгийн их хүндэтгэдэг 12 имамуудын нэг 8-р зуунд амьдарч байсан  Муса аль-Казимын дурсгалыг хүндэтгэх шашны гашуудлын арга хэмжээнд оролцохоор ирсэн  шиитийн мөргөлчид уг дайралтын  бай болжээ.

Гэрэл зураг