Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн дээр Германы шигшээ баг Голландын багийг хожив. Уулзалт украины Харьков хотод  лхагва гаригт 2:1 харьцаатай өндөрлөв. Эхний цагийн тоглолт  германы тамирчдын илүүтэй  давуу байдлаар явагдав. Марио Гомес өрсөлдөгч талын хаалганд 2 бөмбөг оруулав. Тоглолтын хоёр дахь үед голландчууд  Робин ванн Персийн нарийн цохилтоор хариу барьж, нилээд хэдэн аюултай цохилтуудыг бий болгож байв.  Уулзалтын дүнд  Германы шигшээ баг  зургаан  оноотой болов. Германы  баг аварга шалгаруулах тэмцээний финалын дөрөвт үлдэх эрхээ хамгийн түрүүнд хангасан багудын нэг юм. Өмнө нь португалийн баг даний багийг 3:2 харьцаатай ялсан юм.