“Энхийн ажиллагаа -2012”  нэртэй ШХАБ-ын терроризмын эсрэг сургуулилтын идэвхитэй ажилалагаа Тажикистанд эхэллээ. Сургуулилтанд  2 мянга гаруй хуурай замын  цэргийн албан хаагчид,  цэргийн болон  нисэх хүчний 500 нэгж техник оролцож байна. Сургуулилт “Чорух-Дайрон” полигонд орон нутгийн цагаар  9:00 цагт эхэлжээ.  “Интерфакс” агентлаг ОХУ-ын БХЯ-г иш татан  мэдээлэхдээ, сургуулилтын явцад цэргийнхэн  дөрвөн үзэгдэлүүд дээр тактикийн  сургуулилт хийх аж. Нэгдсэн цэргийн  бүлэглэлийн салбарууд “хуурамч”  террористуудад  эзлэгдсэн суурин газрыг бүслэх ажиллагааг явуулах ёстой  аж. Үүний дараа нь салбарууд энгийн иргэдийг зэвсэглсэн гэмт хэргийн бүлгэмүүдээс   чөлөөлж, террористуудын баазыг агаарын  болон их бууны цохилтуудаар устгах юм. 

Сургуулилтыг ажиглахаар ОХУ-ын  БХЯ-ны дэд сайд, армийн генерал Дмитрий Булгаков, Казахстаны БХЯ-ны сайд Адильбек Жаксыбеков, Тажикистаны  БХЯ-ны сайд хурандаа-генерал Шерали Хайруллоев, Киргизийн БХЯ-ны сайд  хошууч-генерал Таалайбек Омуралиев болон БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Ерөнхий штабын дэд тэргүүн хуранда – генерал Ма Сяотянь нар хүрэлцэн иржээ. Узбекистаны цэргийнхэн сургуулилтанд оролцоогүй.