ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Кабулд афганистаны  асуудлаар яамдуудын түвшинд болох  бүс нутгийн бага хуралд оролцоно.  Хуралд хэлэлцэхээр төлөвлөж байгаа  гол асуудлуудад Афганистаны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг шилжүүлэх, терроризм болон хар тамхитай холбоотой  гэмт хэргүүдтэй тэмцэх зэрэг орж буй юм.  Түүнчлэн уулзалтанд оролцогчид дүрвэгсдийн тулгамдсан асуудлууд, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутагт болон бусад салбаруудад итгэлцлийн арга хэмжээнүүдийг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын ГХЯ мэдээллээ. Бага хурад  2011 оны 11-р сарын 2-нд Стамбулд болсон бүс нутгийн бага хурлын шийдвэрийг хөгжүүлэх хүрээнд явагдаж байна.

ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, Орос улс Афганистаны сэргээн босголт, шинэчлэлийн  түншлэлд нээлттэй байна. Тэрчлэн Орос улс бүс нутгийн төслүүдэд  нэгдэн ороход бэлэн байна, тухайлбал, “CASA-1000 “ төсөл юм /Тажикистан, Кыргызстанаас  Афганистан болон Пакистан руу эрчим хүч дамжуулах систмемийг байгуулахад /. Оросын тал ТАПИ / Түркменистан-Афганистан-Пакистан-Энэтхэг/ төмөр замыг барьж байгуулахад оролцоход бэлэн байна.

Москва  Афганистанд үндэсний боловсон хүчин бэлтгэхэд  нь  ялангуяа, полиц, цэрэг болон хар тамхитай тэмцэх болоод  боловсролын болон хүмүүнлэгийн салбаруудад  шаардлагатай туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно.  Москвад ШХАБ-ын дэргэд Афганистанд ажиглагч орны статус олгосныг сайшааж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэхдээ,  цаашид Афганистан нь энэ байгууллагын бүхэн эрхт  төлөөлөгч болж чадна гэжээ.