6-р сарын 14 - дэлхийн донорын өдөр. 1868 оны энэ  өдөр  хүний цусны бүлэглэлийг анх нээсэн  Нобелийн шагналтан Карл Ландштейнер төрснийг  тохиолдуулан  энэ өдрийг тэмдэглэх болсон юм.  Жил бүр донорын  цусыг болон түүний бүтээгдэхүүнүүдийг   ашиглаж олон сая хүмүүсийн алтан амийг аварч байна. Цусгүй эмнэлгийн хүнд ажиллагаануудыг  болон мэс засалууд боломжгүй юм. Статистикийн мэдээнээс үзвэл, манай гаригийн гурван хүний нэгд  амьдралынх нь  туршид нэг удаа донорын цус шаардагддаг байна. Эмч нарын батлан хэлж байгаагаар, цусаа өгөх нь хүний бие организмд ач тустай бөгөөд рганизм нь өөрөө сэлбэгдэж, залуу насыг уртасгаж, зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг.