Өмнөд Солонгост болж байгаа Дэлхийн Буддын шашинтнуудын нийгэмлэгийн чуулганы ажилд оролцож байсан  Хятадын төлөөлөгчид өнөөдөр чуулганыг хаяж, гэр рүүгээ нислээ. Арга хэмжээг зохион байгуулагчид мэдэгдэлдээ, хятадын  төлөөлөгчид Түвдийн цөлөгдсөн засгийн газрын гурван төлөөлөгчийг эсэргүүцэж буйн тэмдэг болгож   хурлыг хаяж явсан гэв.  Өмнө нь хятадын төлөөлөгчдийн шаардсанаар түвдүүд чуулганаас гарч явсан юм. Дараа нь өнөө өглөө тэд ахин багша хурал дээр ирсэн юм. Дэлхийн буддын шашны нийгэмлэгийн их хуралд дэлхийн 30 орны 400 орчим төлөөлөгч оролцож байна гэж Франс Пресс агентлаг уламжилжээ. Зохион байгуулагчид чуулганыг хоёр жилд нэг удаа явуулдаг бөгөөд энэ удаагийн чуулган өмнөд солонгосын Йосуд явагдаж байна.