Бээжин-Москва авто аялалд оролцогчид  ОХУ-ын Буриадын нийслэл хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.  Хотын захиргааны төлөөлөгчид хүндэт зочдыг хотын төв тайлбай дээр   хүлээж авлаа.  Тэд авто аялалд  оролцогчдод ОХУ-ын буддын шашинтай улсын нэг Буриад улсад жуулчлах боломжуудын тухай ярьж, аялагчдад  үндэсний ёхор бүжиг зааж өгөв. Буриад улсад тэд баасан гариг хүртэл байна. Өмнө нь Читад очсон юм.  Бээжин-Москва авто аялалд орос, хятадын ХМХ-үүдийн сэтгүүлчид оролцож байгаа бөгөөд  аялал 6-р сарын 5-нд хятадын нийслэлээс эхэлсэн юм. 6-р сарын 10-нд  тэд хятад-оросын хилийг давж, Орос улсын нутагт орж ирсэн. Авто аялалын оролцогчдын  өмнө  Сибирь, Урал, Ижил мөрний нутгийн хүнд чиглэлүүд хүлээж байна. Оролцогчдын дунд “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ч  явж байна.   Харин 7-р сарын 3-нд тэд Москвад аялалаа өндөрлөнө. Авто аялал нь Хятад улсад зохиогдож байгаа Орос улсын жуулчны жилд  зориулагдсан бөгөөд  ОХУ, БНХАУ-ын харилцан аялалыг идэвхжүүлэх зорилготой  юм. “Оросын дуу хоолой” радиостанц бол авто аялалын  мэдээллийн түнш юм.