6-р сарын 12-нд Оросын улсын Элчин сайдын яаманд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрэх боломжтой DAB   хэлбэлзэлийн танилцуулах өдөрлөг явагдлаа.  Оросын радиокомпани Лондонд өөрийн хөтөлбөрийг явуулж эхэллээ.  “Лондонгоос Оросын дуу хоолойг”  Dijital Audio Broadcast  / DAB  /тооны хэлбэлзэл дээр  сонсож болох юм.

Нэвтрүүлгүүд 2012 оны 3-р сарын 26-ны  өдрөөс эхлэн эфирээр нэвтрэх болсон . Одоогийн байдлаар эфирт  гуравхан цаг өгч байгаа бөгөөд орон нутгийн цагаар 16.00 - 19.00 цаг хүртэл ажиллах цаг юм. Бусад цагуудад Москвагаас нэвтрүүлж байна.

“Дэлхийн өрсөлдөөний түвшин өндөр байдаг бөгөөд   янз бүрийн  үзэл бодлууд  байдгаас “Оросын дуу хоолойг” сонсох нь манай сонсогчдын  хувьд  маш ашигтай юм» гэж  Орос улсаас  Их Британи улсад  суугаа Элчин сайд Александр Яковенко ярьж байна.

«Улс төр төдийгүй соёл,  спортын тухай хөтөлбөрүүд болон санал бодлоо солилцох нэвтрүүлгүүд  байдаг. Британчууд янз бүрийн үзэл бодлуудыг ихэд сонирходог гэдгийг  зориуд тэмдэглэмээр байна.  Иймээс “Оросын дуу хоолой” маш ашигт тустай, одооноос энэ радио  бий болсонд бид баяртай байна”гэж тэр хэллээ.

“Оросын дуу хоолой” хөтөлбөрүүдээ Вашингтоны дараа Киев, Стамбул болон Рио-де-Жанейрогоос бэлтгэж байсан бол одоо  Их Британий нийслэлээс бэлтгэх боллоо. Радио компани  нь дэлхий дахинд Орос улсын тухай, Орос улсын амьдралын тухай  болон дэлхий дахины байдлуудад   Москвагийн хандлагуудыг тайлбарлан сонсгодог юм.Радио станц нь гадаадад байгаа эх орон нэгтнүүдтэйгээ идэвхитэй холбоотой байдаг юм.  Урьталуудын нэг оросын соёл болон  орос хэлийг дэлгэрүүлэх, үүнтэй холбогдуулан тус улсын эерэг дүрийг бэхжүүлэх.

Харин гурван цаг үргэлжлэх шууд нэвтрүүлгийн  ток-шоуны үеэр  британы сонсогчдод дэлхийн болон Орос улсын байдлыг оросын өнцөгөөс толилуулсан юм. Сар бүр эдгээр  ток-шоунд 200 орчим     оросын болон британий шинжээчид,  улс төр судлаачид болон сэтгүүлчид  оролцож байна. Заримдаа янз бүрийн үзэл туулийн бодлууд  нь орчин  үеийн үйл явдлуудыг  илүү бодитой харуулдаг. Лондонд бичлэг хийх болон нэвтрүүлэг явуулах ажлыг 18 хүн гүйцэтгэж байна.

“Оросын дуу хоолой” радиогийн шинэ салбартай танилцах өдөрлөг  Их Британи  дахь ОХУ-ын Элчин сайдын яаман дээр Орос улсын тунхагласны баярын өдөр 6-р сарын 12-нд болсон юм. Уг арга хэмжээнд уригдасан хзн бүр бэлэг дурсгалын зүйл авсан.

Радио компани нь дэлхийн 160 оронд 44 хэл дээр богино, дунд долгионуудаар болон FM үелзэлээр, хиймэл дагуулын сувгаар болон гар утасны сүлжээгээр  өдөр бүр 179 цагийн нэвтрүүлэг хийж байна.  Ихэнхи орнуудад “Оросын дуу хоолой”, тухайлбал, Монгол улсад орон нутгийн долгионуудаар нэвтэрч байна. Жишээ нь, Түрк улсын 15 хотод “Оросын дуу хоолой” 24 цагийн турш нэвтэрч байна.

“Оросын дуу хоолой”радиогийн   Интернет сайт  37 хэл дээр нэвтэрч байна.  Сайт 500 гаруй хэсэгтэй.  Энэхүү  нөөцийг  дэлхийн 140 орны интернет хэрэглэгчид  ашиглаж байна. Сайт дээр онлайн дэглэмийн болон аудио, видео дүрс бичлэгүүд болон мульт медийн материалууд   тавигдаж байдаг юм.