Жил бүр ертөнцид ямарч насны   хүүхэд болон томчуудын сонирхолд бүрэн нийцэх их олон тооны  зугаа цэнгээний зүйлүүд гарч ирдэг. Өндөр технологи хөгжих тутам тэдгээрийн олонхи нь  виртуаль хэлбэрийг олж авдаг.  Харин тэдгээрээс заримууд нь тод илэрхий  сэтгэлийн  хөдлөлүүд, хурц мэдрэмжүүд   болон адреналин гаргахад бодитоор чиглэгдсэн байдаг.

Орчин цагийн хүүхдийг аливаа зүйлээр гайхшруулна гэдэг бол өнөөдөр  хэцүү болжээ. Түүнчлэн, ном унших, театрт юм үзэх нь өнөөгийн  амьдралд  ховор үзэгдэл болоод байна. Гэтэл  хувь хүнийг хүмүүжүүлж, амьдралд  хөлөө олоход нь  зөв зүйтэй зөвлөгөө өгнө гэдэг бол зайлшгүй зүйл юм. Гэхдээ 21-р зууны хүүхдийг хэрхэн яаж интернет сүлжээнээс, янз бүрийн  компьютерын   тоглоомуудаас хөндий, ном уншдаг болгож хүмүүжүүлэх  вэ?

Москвад нэг арга олжээ!  Саяхан нийслэл хотод хүүхдийн авсаархан хөдөлгөөнт номын сан ажиллаж эхэллээ. Шинэ зүйл нь гадна талаасаа жирийн нэг фургон шиг харагдах аж. Уртаараа 10 метр, өргөнөөрөө 2,5 метр.  Фургон  дотроо компьютерээр тоноглогдсон төдийгүй интерактив  самбар, проектор болон дуу гаргагчууд, телевизор, акустик систем, тэрч бүү хэл телескоптой ажээ. Учир нь эдгээр нь хамгийн нарийн мэдрэмжтэй   хүүхэд,  өвсөр насныханд ч тааламжтай байх юм.

Автомашин нь дотроо үйл ажиллагааны хоёр бүстэй: эхний бүс бол хурал зөвлөгөөн, лекц, интерактивын  хичээлүүд явуулахад тохиромжтой.  Хоёрдахь нь амралт, намуун шуугиангүй   тоглоом, яриа хэлцэл боон З хэмжээст  дүрс бичлэгүүдийг үзүүлэхэд тохиромжтой юм. Тэр ч бүү хэл  эндхийн  мобиль  төв нь нилээд хэдэн планшетаар тоноглогджээ. Энэ нь түүний доорх талбайг төрөл бүрийн арга хэмжээнд задгай талбайд ашиглах боломж өгч байгаа юм. Харин автомашин дотогшоогоо  зөвхөн хөгжлийн   бэрхшээлтэй хүүхдүүд л бүхээгнд суулгасан   тусгай  төхөөрөмжийн туслалцаатай нэвтрэх   боломжтой юм.    

Авсаархан хөдөлгөөнт номын сан нь хүүхдийн асрамжийн газар, эмнэлгүүдийн дэргэд зогсч байх болно.  Төв яг л номын сангийн танхим шиг ажилладаг. Авсаархан хөдөлгөөнт номын сан нь долоо хоногт 1-2 удаагаас илүүгүй ирж байхаар төлөвлөж байна. Түүнчлэн орон сууцны хорооллууд, боловсролын төвүүд болон ерөнхий боловсролын  сургуулиудын дэргэд зогсч байх юм. Хүүхдийн нүүдлийн мобиль номын санд хүүхдийн зохиолчдын  шинэ номуудыг танилцуулах болон хүүхэлдэйн кино үзүүлж байх юм. v