”Үр ашигтай удирдлага” уриан дор  6-р сарын 21-23-ны өдрүүдэд Петербургэд олон улсын эдийн засгийн чуулган зохиогдоно.  Дэлхийн улс төрийн болон  бизнесийн элитүүд,  шилдэг тэргүүний эдийн засагчид болоод улс төр судлаачид дэлхийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэхээр чуулганы ажилд оролцох болно. Форумын гол  хуралдаанууд нь  дэлхийн болон бүс нутгийн өнөөгийн асуудлуудыг бүрдүүлэхэд  хөгжиж байгаа орнуудын гүйцэтгэж  байгаа  үүрэгт зориулагдах юм. Чуулганы  ажлын хүрээн явагдах  бүгд хурлын хуралдаан дээр  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлнэ. 

Одоо дэлхийн эдийн засагт ямар дуудлагууд оршиж байна? Энэ жилийн Петербургийн  чуулган юугаараа онцлог байх вэ? гэсэн “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчийн   асуултанд  Дойче Банк-Россия банкны гүйцэтгэх ерөнхий захирал  Игорь Ложевский ийнхүү ярьлаа.

-Өнөөдөр дэлхийн эдийн засагт аюул авчрах гол ямар дуудлагууд байна?

-«Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн үндсэн тогтворгүй төвөөр Европын улсуудын санхүүгийн хямрал болж байна. Тухайн шатанд энэхүү шийдвэр нь ойлгомжтой, гэхдээ шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэхэд   европын олонх орнуудын, ялангуяа, өмнөд хэсгийнхний сонгогчдын  санал  саад болж байна. Францад хямралыг хатуу аргаар давахыг дэмждэггүй чиглэлүүдийн төлөөлөгчид өнгөрсөн сонгуульд ялсан. Яг ийм зүйл нь  Грекийг  хүлээж    байгааг бид харж байна. Тиймээс гол эрсдэл бол сонгогчдын сэтгэл санаатай холбоотой. Ийм байдал нь Европын тогтвортой байдлын төсвийн асуудлаарх  өмнөх тохиролцоонуудыг сахиагүй байдалд хүргэх буюу банкны салбарыг тогтворгүй болгох юм. Энэ бүгд нь олон улсын санхүүгийн хямралыг  гүнзгийрүүлэхэд хүргэж мэдэх юм. Мэдээж хэрэг энэ нь Орос улсыг ч бас хөндөж мэдэх юм . Хэрвээ Орос улсад экспортны түүхий  эдийн үндсэн төрлүүдийн үнэ ханш унавал, тус  улсын төсвийг хямруулж мэднэ».

-Орос улсын хөрөнгө оруулалтын эрчимтэй чадавхийг бүрэн дүүрэн ашиглахын тулд юу    хийвэл зүйтэй гэж та  үзэж байна ?

-«Энэ сэдвээр мэтгэлцээн их болдог. Орос улсын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тус улсын хөрөнгө оруулалтыг сайжруулах асуудлыг тавьж байсан бөгөөд гол үндсэн зорилтуудыг гаргаж ирсэн. Энэ бол институт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон шинэтгэл. Орос улсын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сонирхууштай болгож сайжруулах бүхэл бүтэн хөтөлбөрийг боловсруулсан.  Үндсэндээ эдгээр нь  захиргааны хүнд суртлыг   бууруулан, тус улсын нэр төрийг дээшлүүлэж, эдийн засгийг либералчлах арга хэмжээнүүдийг  санхүүгийн зах зээлүүдийг багтаахын зэрэгцээ  дэд бүтцийг сайжруулахад  хамааралтай юм. Эдгээр хөтөлбөрүүд  нь бодитоор хэрэгжиж байгаа төдийгүй  тэдгээр нь бизнесийнхэнтэй зөвшилцсөний үндсэн дээр бий болсон юм. Тэрчлэн  бид үүнд Орос улс дахь гадаадын банкны хувиар оролцож байсан юм».

-Өнөөдөр хөгжиж байгаа эдийн засгууд нь илүү их нөлөөтэй болж байна. Эдгээр нь ирээдүйн шинэ эдийн засгийн төвүүд гэж үзэж болох уу?

-«Үүнд ямарч эргэлзээ үгүй юм. Өнөөдөр бид  Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёр дахь улс болсон тэр үед тулж ирээд байна. Хөгжиж байгаа захуудын үүрэг нь ойрын жилүүдэд  өссөөр байх нь эргэлзээгүй. Тэдний захууд эдийн засгийн өсөлтийн  маш өндөр чадавхитай байна. Бид одооноос санхүүгийн төвүүдийг  бодитоор харж байна энэ бол Сингапур, Гонконг. Москва  нь одоо ямар нэгэн байдлаар болоод байгаа ч гэсэн, хамгийн наад зах нь  бүсийн төв болох зорилтыг   өмнөө тавьж байна» гэж Дойче Банк-Россия банкны гүйцэтгэх ерөнхий захирал Игорь Ложевский хэллээ.