«Уолт Дисней» америкийн компании түргэн  хоолыг хориглох бодолтой байна. 2015 оноос түүний телевиз радиогийн суваг ба Интернетийн сайтаар чипс (хэрчиж шарсан темс), гамбургер, хийжүүлсэн усыг сурталчлахыг хориглоно. Хоолны шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан гэж компаниэс мөн алхамаа тайлбарлав. Хүүхэд таргалах асуудал АНУ ба бусад оронд улам хурцдаж байна.

Сүүлийн 30 жилд зөвхөн АНУ-д хэт тарган хүүхдийн тоо гурав дахин нэмэгджээ. АНУ-ын зургаан хүүхэд тутмын нэгэн нь хэт тарган байгаа хийгээд дагалдах өвчин  үүсэх шалтгаан болж байна. Хэвийн аж төрөх, спортоор хичээллэх, зөв холлох тухай уриа үр дүнд хүрэхгүй байна. Иймээс «Уолт  Дисней» компани өөр замыг сонгож авсан юм. Диснейн киноны баатарууд үүнээс хойш  өглөөний хоолны эрдэнэ шишийн нэвс их хэмжээгээр идэхгүй. Нэвс хэт их чихэртэй байна. Хамгийн гол нь тус компани түргэн хоолны зар сурталчилгааг хориглов. Нааштай үр дүнг тэр даруй мэдрэгдэнэ  гэж хүүхдийн сэтгэл зүйч Светлана Клюваева  хэлээд

«Зар суртчилгаа хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд их нөлөө үзүүлж байна. Хүүхдүүд мэдээллийг шууд хүлээж авдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд зарчмын хувьд бодит байдал, уран сэтгэмж хоёрыг ялгахгүй байна. Иймээс зар сурталчилгааг багасгах явдал  ийм бүтээгдэхүүний хэрэглээг хорогдуулж, эрүүл мэндэд нааштай нөлөөлнэ» гэв.

Түргэн хоол үйлдвэрлэгчид ба телевизийнхэн ийм саналыг дэмжихгүй байна. Асуудал их хэмжээний хөрөнгөтэй холбоотой. Компаниуд чипс ба чихэртэй хийжүүлсэн усны зар суртчилгаанд бараг 1 тэрбум доллар жил дутам зарцуулдаг. Олонхи улс төрч эл сэдвийг бараг хөндөхгүй байна.

Түргэн хоолны газрыг сурталчлахаас татгалзалгүй түүний оронд өөр хоол санал болговол зохино гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн Телевизийн дээд сургуулийн профессор Андрей Новиков-Ланский хэлээд

«Илүү ашиг тустай юмны зар сурталчилгаа олонтаа сонирхолтой биш байдаг. Тийм зар суртчилгаа залуучуудын сонирхол татахгүй. Харин ерийн сүүг хийжүүлсэн усны адил нүд хужирлах гоё саванд хийвэл зохих үр дүнд хүрнэ» гэв.

Түүнээс гадна асуудал зар суртчилгаагаар хязгаарлагдахгүй байна. Сурталчилж байгаа бараа өргөн олонд хүртээлтэй байх ёстой. Маш олон төрлийн зөөлөн чихэр том дэлгүүрийн кассны дэргэд  байгаа хийгээд түргэн хоолны газар энд тэндгүй нээгдсэн. МакДональдс сүлжээний ресторанууд энэ онд Лондонд болох Олимпийн наадмын томоохон ивээгч болсон. Үүнд хүүхэд төдийгүй насанд хүрэгч ийм хоол дуртайяа идэх байх.