Вьетнамд цаазаар авачих 400 гаруй хоригдолын шийтгэлийг ёсоор болгох хугацааг хойшлуулав. Ямар учраас гэвэл үхлийн тарилга хийх бэлдмэл дутагджээ.

Ер нь хүнд,онцгой хүнд гэмт хэрэг үйлдэгчийг цаазлах асуудал дэлхийн олон оронд ширүүн санал шүүмжлэл өрнүүлсэн юм. Эдүгээ цаазлах шийтгэлийг хууль ёсоор хүчингүй болгосон эсвэл практик хэрэг дээр хэрэглэхгүй цөөнгүй улс байгаа. ОХУ ийм шийтгэлийг азнасан улсуудын нэг юм. Гэвч дэлхийн 68 улсад цаазлах шийтгэлийг ёсоор болгож байна. Эдгээр нь Ази, Африкийн  ба Америк тивийн олон орон, түүний дотор АНУ юм.

Гэвч цаазлах шийтгэлийг ёсоор болгох арга барил янз бүрийн улсад өөр өөр байна. Практик ажиллагаа олонтаа өөрчлөгддэг. Жишээ нь Вьетнамд ялтныг буудан алж байсан. Харин одоо  тусгай бодисоор тарилга хийж хөнөөж байна. Оросын түүхч Валерий Скуратовын хэлснээр цаазлах арга барил ямар нэг улс буюу нийгмийн түвшинг тусган харуулдаг.

«Цаазаар аваачих түүх хүн төрөлхтөн бий болонгуут эхэлж, янз бүрийн хэлбэртэй болсон. Өнөө дэлхийн хандлагыг ажиглах нь сонирхолтой. Зүүн-өмнөд Азийн тухайд гэвэл иргэний ба лалын шажин их нөлөө үзүүлж байгаа улсуудад цаазаар аваачиж байна. Иргэний улсад гол төлөв хүнд гэмт хэрэг үйлдэгч ба мансууруулах бодис тархагчийг цаазаар авч байна. Азийн орнууд хөгжиж, хүмүүсийн аж байдал сайжрах тусам цаазаар аваачих нь практик ажиллагааны хүрээнээс хальж  байна. Мэдээжэр цаазлах хэрцгий арга барил улирав. Одоо дүүжлэн  буюу буудан алах, үхлийн тарилга хийх арга барил өргөн дэлгэрсэн» гэж Скуратов хэллээ.

Эдүгээ  шийтгэлийг ёсоор болгох чулуудан алах  арга барил хэдхэн улсын хууль тогтоомжид хадгалагдсан юм. Жишээ нь Иран улсад ийм арга барилыг хэрэглэж байна.Түүнийг хааяа нэг хэрэглэдэг боловч ялтныг удаан эрүүдэж зовоохын тулд чулууг тусад нь сонгож авдаг. Буудан хөнөөх арга барил нэлээд өргөн дэлгэрсэн.

Энэ арга барилыг цаазаар аваачих шийтгэл хэвээр хадгалагдсан олонхи улсад хэрэглэж байна. Мөн Иран, Ирак, Япон, БНАСАУ, БНСолонгос улс, Афганистанд  ялтныг дүүжлэн хөнөөдэг. Вьетнам, Филиппин, Тайланд, Хятад болон АНУ-ын хэдэн муж улсад үхлийн тарилга хийдэг. Энэ нь хоригдолыг удаан зовоохгүй нэлээд энэрэнгүй арга барил хэмээн үздэг.

Ер нь ямар нэг улсад хөнөөлт ажиллагаа буюу онцгой хүнд гэмт хэрэг үйлдэгчийг  цаазлаж байна. 13 улсад терроризмын төлөө 21 улсад мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтнийг цаазалдаг. Мөн 13 улсад  хээл хахууль  авагч, өгөгчийг цаазлана.

Түүнээс гадна хэдэн улсад бэлгийн гаж араншинтныг тэгж шийтгэнэ. Олонхи улсад эдийн засаг хөгжиж, даяарчлалын үйл явц өргөжсөн үр дүнд цаазаар аваачихийг аажмаар хүчингүй болгоно гэж дэлхийн олонхи шинжээч үзэж байна.