ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергэй Лавров пүрэв гаригт Кабулд айлчилж,  Афганитсаны асуудлаар яамдын  түвшинд болон бага хуралд оролццоно гэж ОХУ-ын ГХЯ-наас  уламжлав. Афганистаны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг шилжүүлэх, үндэсний эвлэрэлийн процесс, терроризм болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдтэй  тэмцэх зэрэг  асуудлууд нь бага  хурлын  хэлэлцэх гол асуудлууд юм. Түүнчлэн,  уулзалт дээр дүрвэгсэдийн тулгамдсан асуудлууд болон эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэнэ. Афганистаны асуудлаар хийх Кабулын бүсийн олон улсын бага хурал нь 2011 оны 11-р сарын 2-нд явагдсан  Стамбулын бүсийн бага хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх  хүрээнд зохиогдоно.Стамбулын уулзалтанд 20 орны төлөөлөгч болон олон улсын байгууллагуудаас оролцсон.Бага хурлын үр  дүнд Афганистаны  эрүүл мэндийн байгууллагыг сэргээхэд, мансууруулах бодисийг хууль бус замаар тараахтай  болон лалын хэт давхрах үзэл болоод алан хядах ажиллагаатай тэмцэхэд  талууд  Кабулд бүх талын туслалцаа үзүүлэхээр тохиролцсон.