Өндөр хэмжээнйи тэмцээнийг зохион явуулах «Триумф» Олимпийн бэлтгэлийн төвийг Якутскад барьж дуусав. 7-р сард энд «Орос бол спортын гүрэн улс мөн» сэдэвт олон улсын форум ба дэлхийн бараг 30 улсын 3 мянга орчим залуу тамирчин оролцох «Азийн хүүхдүүд» олон улсын спортын  наадам болно. «Триумф» Олимпийн бэлтгэлийн төв  Алс Дорнодын спортын өргөн цар хүрээтэй төслийн нэг боллоо. Тус төвийн цэнгэлдэх хүрээлэн 3 мянган суудалтай. «Азийн хүүхдүүд» олон улсын спортын наадам 7-р сарын 4-16-нд «Триумф» Олимпийн бэлтгэлийн төвд болно.