Афганистаны аврах албаны ажилтнууд даваа гаригт Баглан мужид газар хөдлөсний уршгаар эндсэн 71 хүний цогцосыг олж илрүүлсэн тухай өнөөдөр Синьхуа агентлагаас орон нутгийн цагдаагийн газрын мэдээллийг үндэслэн уламжлав. Даваа гаригийн өглөө Кабулаас 170 км зайтай  газар удаа дараа хөдлөв. Хамгийн хүчтэй нь 5,7 магнитудтай байв. Газар хөдлөсний уршгаар 25 байшин нурав. Эдгээр байшинд сууж байсан хүмүүс нуранги дор амь үрэгдсэн бололтой гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна. Гол төлөв хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгджээ. Учир нь газар хөдлөсөн үед эрэгтэйчүүд хөдөө аж ахуйн ажил хийж байсан юм.