Хятадын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн хахууль өгсөн дөрвөн хөл бөмбөгчийг янз бүрийн хугацаагаар шоронд хорив. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өнөөдөр Хятадын Ляонин баруун-хойд мужийн шүүхээс зохих шийдвэр гаргав. Шэнь Сы гэдэг нэгэн хөл бөмбөгчийг шоронд 6 жилээр хориж, 500 мянган юанийн мөнгөн торгууль ногдуулж шийтгэв. Түүнчлэн гурван хөл бөмбөгч  Ци Хун, Зян Зинь Ли Мин  нар 5,5 жилээр шоронд хоригдож төчнөөн торгууль тус тус төлөх юм. Шүүхийн шийдвэрээр шийтгэсэн хөл бөмбөгчдөөс нийт 8 сая юанийг хураав. Тэд урьдчилан хэлэлцэж тохиролцох тэмцээнийг зохион байгуулж ийм хэмжээний хахууль  авчээ. Түүнээс гадна Хятадын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Нань Юн маш их хэмжээний хахууль авсан учир 10,5 жилээр шоронд хоригдов. Бүх ялтан энэ оны эхээр хятадын хөл бөмбөгийн бүлгийнхнийг донсолгосон  авилгалын ноцтой хэрүүл маргаанд хамаатай байна. 2-р сард бас  үр дүнг нь урьдчилан хэлэлцэж тохиролсон тэмцээнийг зохион байгуулсан  таван хүнийг янз бүрийн хугацаагаар шоронд хорисон билээ.