БНАСАУ-ын  баруун бүс нутаг  аюултай ган гачигт нэрвэгдсэн тухай  өнөөдөр ЦТАК мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ. Тус улсын цаг уурын судлалын газраас мэдээлснээр энэ оны 4-р сараас баруун бүс нутагт хур тундас тун бага байна. Юуны түрүүнд эрдэнэ шишийн тариалангийн талбай гандав. Эрдэнэ шиш ба тутрага оршин суугчдын өдөр дутмын хоол юм. Ус их дутагдаж, тариалангийн талбайг усжуулж байгаа  усан сан, гол нуурын ус татарч байна.Ийм сүүлчийн ган гачиг 1962 онд БНАСАУ-д болсныг ЦТАК агентлаг тэмдэглэв. «Гай гамшгийн уршгийг арилгахын төлөө нийт  ард тумний хөдөлгөөн улс орон даяар өрнөв. Дийлэнх олонхи яам, тусгай газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн ажилтнууд хөдөө аж ахуйн ажилд оролцож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ. Армийн анги  салбаруудыг гандсан бүс нутагт  татан шилжүүлж байна.Тэд тариачдад туслаж эхэллээ.