Дэлхийн хөгжингүй орнуудад өргөн хэрэгцээт барааны эрэлтийг сэргээх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх зайлшгүй нөхцөл гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард үзэж байна. Тэрээр Вашингтонд үг хэллээ. «Тогтвортой өсөлтийг хангах стратегийг батлах нь зайлшгүй чухал» гэж Лагард онцлов. Түүний хэлснээр ийм үйл явц хөгжингүй юуны түрүүнд европын орнуудад эхлэх ёстой. «Засгийн газрууд хямралаас гаргахад чиглэгдсэн шийдвэртэй алха хийх ёстой» гэдэгт ОУВС-ийн тэргүүн итгэж байна. Төсвийн бодлоготой холбоотой арга хэмжээнүүд нэн чухал  гэж Лагард хэллээ. « Янз бүрийн улсын эрх баригчид  төрийн өрийг барагдуулах итгэмээр төлөвлөгөөг боловсруулах нь  зайлшгүй чухал» гэж ОУВС-ийн тэргүүн  хэлжээ.