Оросын хөл бөмбөгийн шигшээ баг Украин, Польш улсуудад болж байгаа Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах бүлгийн 2 дахь шатны тэмцээнд польшийн хөл бөмбөгчидтэй хайнцав. Тоглолт 1:1 харьцаатай дуусав. Урьд мягмар гаригт Чехийн шигшээ баг Грекийн хөл бөмбөгчдийг 2:1 харьцаатай хожсон байна. Хоёр шатны  тэмцээний дүнгээр дөрвөн оноотой Оросын  шигшээ баг бүлэгтээ тэргүүний байр эзлэж, 3 оноотой Чехийн баг хоёрт, 2 оноотой Польш гуравт, 1 оноотой Грекийн хөл бөмбөгчид дөрөвт орж байна.

Варшавад спортын баярыг  будлиан гутаав. 6-р сарын 12-нд Орос улсын баярын өдөр Варшавад  оросын хөгжөөн дэмжигчид баярын жагсаал хийлээ. Орон нутгийн эрх баригчидтай эл асуудлыг хэлэлцэж зохицуулсан. Цэнгэлдэх хүрээлэнд орох үеэр оросын хөгжөөн дэмжигчдэд халдахыг танхай этгээдүүд  оролдов. Цагдаа нар ус шурших төхөөрөг, бороохой хэрэглэж халдагдагсдыг тараав. Тэд жагсаалын дараа ч хотын янз бүрийн хороололд цагдаа нартай мөргөлдөв. РИА Новости агентлагийн мэдээлснээр цагдаа нар Варшавад  танхай ажиллагаа явуулсан 140 хүнийг саатуулав. Оросын 13 иргэн тэдний дотор байна.      

Гэрэл зураг