Сири улсын байдалд хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох нь  сирийн хямралыг зохицуулах муу арга барил гэж өнөөдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдлээ. Тэрээр Австралийн Канберред хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, эдүгээ Сири улсад эвслийн ажиллагаа явуулах төлөвлөгөө алга гэж онцлов. НҮБ Дамаскад шахалт үзүүлэх асуудлаар зөвшилцэж чадахгүй байгаа нь «ноцтой алдаа» гэж Расмуссен тэмдэглэв. Гаднаас цэрэг оруулж мөргөлдөөнийг зохицуулах «ливийн хувилбарыг» Сирид давтах боломжийг Лондон авч үзэхгүй байна гэж өчигдөр Их Британийн ГХ-ийн сайд Уильям Хейг мэдэгдэв. Дэлхийн хамтын нийгэмлэг сирийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээж байгааг тэрээр тэмдэглэжээ.