ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Иран улсад хүрэлцэн очиж, Сирийн байдал болон зургаан зууч улсын Тегерантэй  цөмийн хөтөлбөрий нь асуудлаар хийх хэлэлцээний бэлтгэлийг авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр Лавров Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах тухай оросын санаачилгыг айллалынхаа үеэр хэлэлцэх бодолтой байна.Москва  Иран улсыг бага хуралд оролцуулах санал  дэвшүүлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд гэвэл Орос улс бие биеэ хүндэтгэх үндсэн дээр дан улс төр-дипломат арга замаар асуудлыгг шийдвэрлэхийн төлөө хатуу тууштай тэмцэж ирсэн. Түүнчлэн Оросын ГХЯ-ны тэргүүн Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлыг хөндөх төлөвлөгөөтэй байна.