Москвагийн эрх баригчдын звөшөөрөлтэй сөрөг хүчнийхний “Марш Миллионов” /”Сая саяын марш”/хэмээх  жагсаал нийслэл хотын төвийн  Пушкины талбайгаас Сахаровын өргөн чөлөө хүртэл явж өнгөрөв. Арга хэмжээнд тайван бөгөөд  олон нийтийн  ямар нэгэн хэм журмын зөрчилгүй  явагдаж байна.  Зохион байгуулагчид өмнө нь мэдэгдэж байсны дагуу арга хэмжээнд 50 мянга хүртэл тооны хүн оролцоно. Гэтэл  полицын мэдээлж байгаагаар арга хэмжээнд 10 мянган хүн оролцож байна.    Энэ бол  срөөг хүчнийхний Москвад зохион явуулж байгаа   “ Сая саяын маршийн”хоёрдахь жагсаал  юм.  Эхний марш 5-р сарын 6 ны өдөр болж, эмх замбараагүй байдал болон полицынхантэй мөргөлдөөнөөр дууссан юм. Үүний дараа Орос улсад цуглаануудын үер зөрчил гаргасан тохиолдолд   хариуцлагыг чангатгах хууль гарсан юм.