6-р сарын 12-ний өдөр нь оросын иргэдийн хувьд өргөн зугаалга, жагсаалууд, концертийн хөтөлбөрүүд болон төрөл бүрийн биеийн тамир спортын арга хэмжээнүүд болоод үндэстнүүдийн хоолыг амтлах баярын  өдөр.

Оросын 1,3 сая гаруй иргэд энэ өдрийг олон нийтийн амралтын  газруудад өнгөрүүлж байна. Тэдэнд зориулан 1550 төрлийн соёл  олон нийтийн арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа. Москва хотод 20 гаруй томоохон арга хэмжээнүүд явагдана. Хамгийн гол арга хэмжээ бол Улаан талбай дээр болох “Оросын залуус” концертын хөтөлбөр байх юм. 30 мянган үзэгчдэд зориулан оросын эстрадын одууд болон алдартай хамтлагууд тоглоно. Хөгжмийн шоу таван цаг үргэлжилж, галын наадмаар өндөрлөнө.

Үд дунд Улаан талбайд москвагийн иргэдэд холны эрхэм дээж бүтээгдэхүүн болох хоёр метрийг метр хагаст үржүүлсэн хэмжээний интоор-алимны чөмөгтэй боовыг барина. Түүнийг олон тоогоор зүсч, хүссэн бүхнийг дайлна. Олон нийтийн амралтын газруудад – соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгүүд, гудамж талбайнуудад өглөөнөөс үдэш хүртэл баярын концертын хөтөлбөрүүд болон олон үндэстнүүдийн  хоолны амталгаа явагдана. 

Баярын арга хэмжээнд манай иргэд гэр бүлээрээ оролцдог. Хүүхдүүдэд зориулан төрөл бүрийн наадмууд, уралдаан болон циркийн тоглолтуудыг зохион явуулдаг юм. Москвад олон төрлийн сэдэвчилсэн арга хэмжээнүүд явагддаг. Жишээ нь, Москвад хүмүүс далбааны наадам, орос романс болон сонгодог хөгжмийн уралдаан, хөгжимчид хийгээд  нэртэй болон шинэ залуу яруу найрагчидтай уулзалтуудад оролцохоор иржээ.

Москвагийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Оросын бага ястнуудын  наадм болж байна. Тус улсын янз бүрийн бүс нутгаас ирсэн уран бүтээлийн хамтлагууд өөрсдийн хэл дээр дуу дуулж, ардын бүжгээ бүжиж байна. Энд гар урлалын зүйлүүдийн худалдаа явагдахын зэрэгцээ олон үндэстэний хоол амтлах боломжтой юм.   

Орос улсыг тунхагласны баяр нь сүүлийн жилүүдэд жинхэн утгаараа  олон нийтийг хамарсан баяр болж байна гэж Calend.ru сайтын ерөнхий редактор Татьяна Прокофьевна ийн үзэж байна. Орос улсыг тунхагласны баяр энэ жил хорин нас хүрлээ. Мэдээж хэрэг, ээн баярыг тэмдэглэж эхэлснээс хойшхи хугацаанд хүмүүс уг баярыг хүлээж авах хандлага өөр болсон. Миний бодлоор өнөөдөр хүмүүс энэ баярыг улс оронтой илүү холбож үзэх болсон. Баярыг гэр бүлээрээ үр хүүхдүүдтэйгээ  хамт тэмдэглэдэг болсон.     

Уламжлал ёсоор энэ өдөр улс орон даяар 2011 оны шинжлэх ухаан технологи, утга зохиол урлаг, хүмүүнлэгийн салбаруудаас төрсөн төрийн шагналтанууддаа баяр хүргэдэг. Эх орон нэгтэй алдартнуудад төрийн шагналыг Кремльд ерөнхийлөгч Владимир Путин гардуулна.

Өнөөдөр Орос, Польшийн Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн болох юм. Хөл бөмбөгийн олон дэмжигчид, фенүүд шууд нэвтрүүлгээр тэмцээнийг үдэш орой үзнэ. Үүний тулд парк цэцэрлэгүүд, үзэсгэлэнгийн цогцолборууд болон шар айрагны паб, ресторануудад тусгайлан тоноглосон нээлттэй талбайнуудаас үзэгч олон шууд тэмцээнээ үзэх боломжоор хангагдаад байна. Дэмжигчид шигшээ багийн тамирчдаас дан ганц ялалт хүлээж байгаа бөгөөд тэд өглөө болтол баяраа тэмдэглэхээр төлөвлөж байна.

Аюулгүй байдлыг хангах шаардлагуудын дагуу Орос улсыг тунхагласны баяраар олон нийтийн зөвшөөрөлтэй цуглаан явагдах бөгөөд полицынхан хамгаалалтыг хангана. Энэ өдөр улс даяар нийт 70 мянган полицынхан болон 9 мянга гаруй Дотоодыг хамгаалах яамны цэргийн албан хаагчдад хэв журмыг сахиулахад нь ардын сайн дурынхан, хувийн байгууллагуудын хамгаалалтын албаныхан болоод ОХУ-ын ДХЯ сургуулийн байгууллагуудын сонсогчид туслах юм.