Сөрөг хүчнийхний Москва хотын захиргааны зөвшөөрөлтэй мягмар гаригт явуулахаар төлөвлөсөн “Марш миллионов” /”Сая саяын марш”/ жагсаалд оролцогчид оросын нийслэлийн төвийн Пушкины талбайд цугларч байна гэж “Оросын дуу хоолой” радио уламжиллаа. Талбай руу тусгай металл хайгч баганаар нэвтэрч байна. Тэнд хэв журмыг полицынхан хангаж байна. Байдал тайван, аливаа зөрчил бүртгэгдээгүй аж. Зохион байгуулагчдын өмнө мэдэгдэж байснаар арга хэмжээнд 50 мянга хүртэл тооны хүн оролцох юм. Арга хэмжээ академик Сахаровын талбай дээр цуглаан хийж өндөрлөх юм. Улс тунхагласны баярын өдөр 12 мянган полицынхан болон ДХЯ-ны цэргийн албан хаагчид нийслэл хотын хэв журмыг хангаж байгаа тухай “Оросын дуу хоолой” радиостанц мэдээлжээ.