Өнөөдөр Оросын Холбооны Улс даяар тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэж байна. 1990 оны 6-р сарын 12- ны өдөр ЗСБНХУ- ын Ардын депутатуудын их хурал дээр “ОХУ-ын тусгаар тогтнолын тухай Тунхаг” бичгийг батлажээ. ОХУ- ын дараа бусад зөвлөлтийн Бүгд найрамдах улсууд ийм Тунхаглалыг батласан. 1991 онд ЗСБНХУ тарж бутарсан. 1992 онд ОХУ анх удаагаа  ерөнхийлөгчөө сонгосон бөгөөд анхны ерөнхийлөгчөөр Борис Ельцин сонгогдосон аж. Ельцины анхны зарлигаар  6-р сарын 12-ний өдөрт чухал ач холбогдол өгсөн төдийгүй энэ өдрийг Тусгаар тогтнолын баяраар тэмдэглэх болсон юм. Уламжлал ёсоор энэ өдөр төрийн тэргүүн  шинжлэх ухаан технологи, утга зохиол урлаг болон хүмүүнлэгийн салбаруудад амжилт гаргасан зүтгэлтэнүүдэд төрийн дээд шагналыг гардуулдаг. Шагнал гардуулах ёслол Кремлийн ордонд болно. Улаан талбайд “Оросын залуу үе” концертын хөтөлбөр, баярын шоу болно. Баярын концерт галын наадмаар өндөрлөнө. Түүнчлэн, нийслэл хотын төвд хоёр метрийн өндөртэй интоор, алим жимсний амтат жигнэмэг хийж байна. Өнөөдөр Москвад хотын эрх баригчийн зөвшөөрөлтэй сөрөг хүчнийхний улс төрийн “Марш миллионов” /“Сая саяын жагсаал“/ зохион явагдана. Арга хэмжээнд 50 мянга орчим хүн оролцоно. Москвагийн сая гаруй иргэд энэ жил ховордсон  зуны нартай энэ өдөр зуслангийн амралтаасаа сайн дураараа татгалзаж, газар сайгүй явагдах баярын арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.