Австралийн шүүх 1980 онд хоёр сартай Азарии Чемберлэний үхлийн шалтгаан зэрлэг динго нохой болсон гэж тогтоожээ. Уг шийдвэр түүний эцэг, эхийг цагаатгасан шийдвэр болжээ. 1980 онд тус улсын хойд хэсгийн майхантай хотхоноос хүүхэд алга болсон явдал нилээд шуугиан тарьсан аж. Азарии охины эцэг, эх эхнээсээ тэдний хүүхдийг зэрлэг динго нохой авч одсон гэж байжээ. Шүүх охины эх Линдийг хүүхдээ алсан гэж ял оноожээ. Харин түүний нөхөрийг хамтран оролцсон гэж тэнсэн өгчээ. 1987 онд эхнэр, нөхрийг цагаатгасан байна. 1988 онд эмгэнэлт явдлаар сэдэвлэн “Харанхуй дотроос хашигарсан нь” голивудын кино гарсан бөгөөд нас барсан охины  эхийн дүрд Мэрил Стрит тоглосон юм.