Mercer Human Resource группын хувилбараар дэлхийн хамгийн үнэтэй хотоор Токио хот нь Анголын нийслэл Луандагийн өмнө оржээ. Чухамдаа энэ нот өнгөрсөн жил үнэтэй хотуудын чансааг тэргүүлж байсан. Москва дэлхийн чансааны дөрөвдүгээрт явж байна. Хамгийн үнэтэй хотын айрагийн тавд Женев оржээ. Европын ихэнхи хотуудад амьдрах нь евробүсийн эдийн засгийн хямралын улмаас нилээд хямд тусах болсон гэж шингжээчид үзэж байна. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, өнгөрсөн жил хамгийн хямд хотоор пакистаны Карачи байсан бөгөөд Токиогоос ялгаа нь жуулчдын зардал гурав дахин хямд ажээ. Mercer компани ийм төрлийн жагсаалтыг хил дамжсан үндэсний компаниудад зориулан гадаадын мэргэжилтэнүүдэд нөхөн олговор хийхэд нь тооцоход хамгийн ашигтай тусламж үзүүлэх үүднээс хийдэг аж. Чансааг зохиогчид дэлхийн 214 хотын хоёр зуу гаруй төрлийн янз бүрийн бараа, үйлчилгээнйи үнэ төлбөрийг анхааралдаа авдаг байна /тэр дундаа байрны хөлс, хүнс болон бензин/ аж. Загвар болгон Нью-Йоркийн цогцолбор барааны үнийг авч үздэг байна.