Сирийн босогчдын суурьшсан Растан болон Хомс хотоос хойд хэсэгт орших Талбисех хотуудад нисдэг тэргээр буудаж байгаа тухай НҮБ-ын ажиглагчид мэдэгдэл хийж байна. Энэ тухай даава гаригийн үдэш Ройтер уламжлав. 5-р сарын сүүлээр өмнө нь засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалууд явагдаж байсан Растан, Талбисех   хотуудад тус улсын цэрийн нэгжүүд, танкууд орсон юм. ХМХ-үүдийн мэдээлснээр, тэд хот руу дагуулах зам харгуйг хаасан аж. Сирид жил гаруй засгийн эсрэг бослогууд үргэлжилж байна. Өдөр бүр тус улсад энгийн иргэд болон цэргийн албан хаагчид олноороо амь үрэгдэсэн тухай мэдээ ирж байна. НҮБ-ын гарагасан тоо баримтаар тус улсад мөргөлдөөн гарснаас хойш 12 мянган хүн амиа алдаад байна.