Энэтхэг, Малайзи, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Шри-Ланка, Түрк болон Тайваныг эдгээр орнууд иранаас бохир нефть худалдаж авах хэмжээгээ бууралсантай холбогдуулан эдгээр орнуудыг АНУ хоригийн нэрсийн жагсаалтаас чөлөөлөв. Хориг нь 180 хоногийн хугацаанд хэрэгжигдэхгүй бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны үзэж байгаагаар цааш ч үргэлжилж магадгүй ажээ. Өнгөрсөн 3-р сард хоригийг 11 орноос цуцалсан юм. Клинтоны ярьснаар, өнөөдрийн шийдвэр тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг гэрчилж байна. Харин ираны нефтийн нийлүүлэлтийн хэмжээ буурч байгаа нь Иранд үүргээ биелүлэхээс татгалзавал юунд хүргэх үр дагаварыг сануулж байгаа аж. Түүнчлэн Клинтон АНУ-ын ираны асуудлыг зууч “зургаагийн” /НҮБ-ын байнгын таван гишүүн болон Герман/ оролцоотой дипломат замаар шийдвэрлэхэд бэлэн байгаа гэдгээ батлан харууллаа. “Зургаагийн” ээлжит яриа хэлэлцээрийн ээлжит уулзалт ОХУ-ын нйислэлд хэдхэн хоногийн дараа болно. АНУ болон Өрнөдийн бусад орнууд Ираныг энхийн атомаар халхавч хийн цөмийн хөтөлбөрийг боловсруулж буйд сэжиглэж буй юм. Үүнийг Тегеран тус улсын эрчим хүчний хэрэгцээг шийдэх үүднээс чиглэдгсэн гэж эрс няцааж байдаг юм.