“Оросын дуу хоолой” радиогийн хөгжмийн хөтөлбөрөөр бид та бүхэнд Орос орны тухай дуунуудыг сонсгохоор бэлтгэлээ. Та бүхэн оросын ардын жүжигчин Иосиф Кобзоны дуулсан “Орос орон-миний эх орон” дууг сонслоо. Энэ дууг тавь гаруй жилийн өмнө зохиосон хэдий ч, өнөөг хүртэл оросуудын дунд хамгийн нэртэй  хайртай дуунуудын нэг нь юм.

Бас нэгэн дуу байна. Энэ бол тавин жилийнхээ ойг тэмдэглээд байгаа “Ижил мөрөн урсаж байна” дуу юм. Энэ дууг олон арван жилийн турш оросын болон гадаад орнуудын ардын дуу бүжгийн хамтлаг, чуулагууд болон нэрт дуучид дуулж ирсэн юм. Гэхдээ энэ дуунд нэрт дуучин Людмила Зыкина л алдар нэр авчирсан. Чухамдаа энэ дууг тэр дуулсан нь оросын болон гадаадын сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн юм. Людмила Зыкинаг гадаадад энэ дуутай нь хамт Орос улстай нэг бэлэгдэл болгон “Волга мөрний мисс” гэж нэрлэж байсан нь олонтоо.   

Ижил мөрөн нь оросын цагаан хус нэгэн адил – Орос улсын бэлэг тэмдэг. Эртний славянчуудын олон зан үйл, уламжлал ёс хус модтой холбоотой гээч! Эрт дээр үеэс хус модны холтос дээр бичиж, түүгээр ахуйн болон  гоёл чимэглэлийн хайрцагнуудыг хийж байжээ. Зун цагт хос модны сүүдэрт нарнаас нуугдан суудаг бол, өвлийн улиралд хус модыг түлэхэд их элч гардаг аж. Оросын цагаан хусны тухай ардын олон сайхан дуу бий. Өнөөг хүртэл хусны тухай дуу хуурыг зохиосоор л байна.

“Хус мод яагаад Оросд ингэж шуугидаг юм болоо?”гэж оросын нэрт кино жүжигчин Сергей Безруков “Любэ” хамтлагтай дуулж байна. Эрхэм сонсогчид оо! Та бүхэн манай хөгжмийн хөтөлбөрөөр Орос орны тухай дуу хөгжим сонслоо.