Оренбург мужийн баруун хэсгийн цэргийн зэсвгийн агуулахад түймэр гарсны улмаас онц дэглэм тогтоогоод байна. Одоогийн байдлаар дэлбэрэлтүүд нь намжаад байна, харин гал түймрийг цурманд оруулаад  байна.  Сүүлүийн үеийн мэдээгээр тус газар одоо галын зургаан  голомт байна. Өмнө нь Оросыйн ОБЯ-ны Бе-200 болон Ил -76 хоёр онгоцоор гал түймрийг унтраасан бөгөөд гурав дахь онгоцоор ОБЯ-ны мэргэжилтэнүүдийг /сэтгэл зүй судлаачид/ болон роботтехникийн цогцолборуудыг авчирчээ. Мягмар гаригт цэргийнхэн гал түймрийг бүр бөсөн унтраахаар ажиллаж байна. Цэргийн энэхү хоттой ойролцоо амьдардаг оршин суугчдыг шилжүүлэн нүүлгэжээ. Энэ бол зуу орчим тооны хүн. Цэргийн звасгийн агуулахад даваа гаригийн өдөр гал түймэр гарсан. Галаас болж урвал үүсч,  зэвсэг дэлбэрсэн юм. Уг явдалд хоёр хүний амь нас нэрвэгджээ.